ProZ.com ажлын зарын систем хэрхэн яаж ажилладаг вэ?

Хэлний ажил ProZ.com ажлын зарын системээр хэрхэн дамждаг болохыг харуулсан энгийн тайлбар.


1. Ажил олгогч орчуулга, хэлмэрчлэлийн ажлын зарыг байршуулна

Ажлын зар нь хэлний хослол, тухайн ажлын дэлгэрэнгүй мэдээлэл, үнийн санал хүлээж авах хугацаа зэрэг мэдээллээс бүрдэнэ. Зар байршуулагч нь төрөлх хэл, байршил гэх мэт бусад шалгуурыг тавьж болно.

ProZ.com дээр ажлын зар байршуулахад үнэ төлбөргүй байдаг.

2. Тухайн ажлыг сонирхсон хүмүүс хүсэлтээ ирүүлнэ

Сонирхсон хүмүүс тухайн ажилд тавигдах шалгуурыг (хэрэв байгаа бол) хангаж байвал ажил олгогчид үнийн саналаа илгээнэ.

3. Ажил олгогч үйлчилгээ үзүүлэгчийг сонгоод, түүнтэй шууд холбогдоно

Үнийн хэд хэдэн санал хүлээж авсны дараа ажил олгогч аль нэг эсвэл хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгчийг сонгоод, тэд нартай шууд холбогдоно. ProZ.com нь үйлчилгээний шимтгэл авдаггүй.

4. Хэрэв хүсвэл ажил дууссаны дараа үнэлгээ, сэтгэгдэл үлдээж болно

Ажил дууссаны дараа зар байршуулагч, үйлчилгээ үзүүлэгч хоёр нэг нэгнийхээ талаар сэтгэгдэл үлдээж болно.*

*Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн танилцуулах хуудсан дээр сэтгэгдэл үлдээхийг зөвшөөрсөн байх ёстой.



Ажлын зарын системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийтлэг асуулт, хариулт хэсгээс авна уу.