ProZ.com нь дэлхийн орчуулагчдын хамгийн том нийгэмлэг бөгөөд гишүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулагдсан хэрэгцээт үйлчилгээ, нөөц материал бүхий өргөн хүрээтэй сүлжээг ажиллуулдаг юм. Тус вэбсайтын гол онцлог талуудыг энд хураангуйлж, харуулав.
KudoZ сүлжээ нь нэр томъёо, богино үг хэллэг орчуулах, тайлбарлахад харилцан нэг нэгэндээ туслах сүлжээ бөгөөд өнөөг хүртэл орчуулгын 3,915,409 асуулт тавигджээ. Бүх асуултыг санал болгосон орчуулгатай нь нэгтгэж, хэрэглэхэд хялбар, хайлт хийх боломжтой архивт хадгалдаг.
Орчуулагчдын хувьд ProZ.com нь шинэ үйлчлүүлэгч олж авах үндсэн эх сурвалж болдог. Орчуулах, хэлмэрчлэх ажлын зарыг ажлын зар байршуулах системд байршуулдаг ба сонирхсон талууд үнийн саналаа илгээх боломжтой байдаг. Ажлын зар байршуулах системээс гадна хэлний мэргэжилтэн хайж олоход зориулагдсан чөлөөт орчуулагч, хэлмэрчдийн лавлах бас бий.
ProZ.com зөвлөгөөн, сургалт (цахим ба цахим бус), powwow уулзалтууд (зэргэлдээ амьдардаг ProZ.com хэрэглэгчдийн албан бус цугларалт) дэлхий даяар явагддаг. Эдгээр нь ур чадвараа дээшлүүлэх, мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцах, цагаа хөгжилтэй өнгөрөөх гайхалтай боломж шүү!
Blue Board нь үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс өгсөн үнэлгээ бүхий ажил олгогчдын мэдээллийн сан юм. Тодорхой нэг ажил олгогчтой ажилласан ProZ.com хэрэглэгч тухайн ажил олгогчтой "дахин хамтран ажиллах магадлалаа" 1-5 хооронд үнэлээд, товч тайлбар оруулж болдог. Шинэ үйлчлүүлэгчээс ажил хүлээж авахын өмнө 15,000 гаруй ажил олгогч бүртгэгдсэн Blue Board санд тухайн ажил олгогчийн талаар мэдээлэл орсон эсэхийг шалгаж үзвэл зохино.
Орчуулагч, хэлмэрч байх асуудлыг Хөрвүүлэлтийн ажил, CAT хэрэгсэлд үзүүлэх техникийн тусламж, Ажил, мэргэжлийн гараагаа эхлүүлэх, Хадмал орчуулга зэрэг форумд хэлэлцэх